УУРХАЙН ЗАСВАРЫН ТӨВИЙН ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ

Энэхүү сургалтын цахим хэрэглэгдэхүүн нь зөвхөн
"Энержи Ресурс" ХХК болон түүний гэрээт компаниудын
ажиллагсадын мэдлэг, ур чадвар, хандлага, дадлагыг
бий болгоход чиглэгдэнэ.

Хөтөлбөрийн нэр:      Уурхайн засварын төвийн чиглүүлэх сургалт

Хөтөлбөрийн үндсэн зорилго: Уурхайн засварын төвийн чиглүүлэх сургалтын талаарх мэдлэг, мэдээллийг олгох

Хөтөлбөрийн үндсэн үүрэг: Уурхайн засварын төвтэй холбоотой мэдээлэл, аюулгүй ажиллагааны мэдээллүүдийг таньж мэдүүлэх, Аюул эрсдэл түүнийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах мэдлэг эзэмшинэ.

Зөвлөмж: Мэдээллийн төгсгөлд байрлах сургалтын материал үзэх товчлуур дээр дарж орсноор бэлтгэгдсэн материалыг үзэх боломжтой болно. Хуваарийн дагуу сургалтын материалын хугацаа тодорхой тусгагдаж танд цахим шуудангаар/мейл/ илгээгдэх бөгөөд тухайн сургалтын хугацаа дууссан тохиолдолд уг агуулгууд идэвхгүй төлөвт орохыг анхаарна уу,

Дээрх хөтөлбөрийн агуулгын хүрээнд бэлтгэгдсэн цахим сургалтын материал нь pdf, audio, video контентуудын тусламжтайгаар танд хүрэх болно. video контентүүд нь зарим компьютерт уншигдахгүй байх магадлалтай тул ийм тохиолдолд татаж авч үзнэ үү. Энэхүү сургалтын хөтөлбөртэй танилцаж шалгалтанд хангалттай үнэлгээ авсан тохиолдолд уурхайн засварын чиглүүлэх сургалтад хамрагдсан гэж үзнэ. 

Мөн таны үнэлгээний цахим материал сургалтад хамрагдсан хугацааг тухайн өдрөөр баталгаажуулан сургалтын ажилтан баримтжуулан архивлах бөгөөд энэ нь хөтөлбөрийг бүрэн эзэмшсэн гэсэн баталгаа болно. 

Comments

Popular Posts